2010-12-10

Үйлдлийн системээ хөлдөөх

Үйлдлийн системээ хөлдөөх?

Үйлдлийн системээ хөлдөөх гэхээр найзууд маань азот ч юм уу ямар нэг шингэн процессортоо хийх юм шиг бодоод байдаг байх. Хөлдөөх гэдэг нь DEEP FREEZE гэдэг программыг суулгахыг хэлдэг гэдгийг зарим нэг гарууд ойлгож аваасай. (нэг найздаа хандаж бичив)

Яагаад хөлдөөх гэсэн бэ гэвэл?
Ямар нэг зүйлийг усанд хийгээд хөлдөөхөөр хөлдцөн байгаа зүйлийг усыг нь хайлуулахаас өөр агаар хөдөлгөж өөрчилж болохгүй гэдэгтэй ижил зүйл. Хэрвээ үйлдлийн системээ хөлдөөвөл үйлдлийн систем C:/  дээрх зүйл RESTART  хийгдсэн тохиолдолд анх хөлдөөхөд ямар байсан тэр хэвэндээ буцаад очино.

Хөлдөөхийн ашиг ?
Хэрэв танайх гэртээ интернэтгүй бол энэ хамгийн сайн антивирус про болж чадна. Мөн Зарим нэг үнэхээр хэрэг болдог про байдаг да.. Гэтэл сериал нь байхгүй трайл хэлбэрээр нь сар хэрэглээл хаагдчихдаг. Ийм программтай хүмүүст бүр сайн тохирно. Тэр програмаа үйлдлийн систем суусан partition  даа суулгачих. Тэгээд хугацаа нь дуусна гэж байхгүй болышдээ.
Зөвхөн үйлдлийн систем суусан дискээ хөлдөөчихөөд өөрөө компьютертаа файл нэмж суулгахаар бол хөлдөөгөөгүй дискендээ хуулж аваад бай.

Хамгийн сүүлийн хувилбар болох Deep FReeze6.52+serial

No comments:

Post a Comment