Компьютер гацах

Хэрвээ таны компьютер гацаад байгаа бол дараах хэдэн шалтгаанаас болж гацаж байгаа. 
  1. Сүүлийн үеийн программуудын минимум үзүүлэлтээс бага үзүүлэлттэй.-- Энэ тохиолдолд компьютер оо шинчлэх хэрэгтэй.
  2. Хэт их ачаалал үүсгэдэг программ суулгасан --- Сүүлд гарсан программууд нь (Windows7..etc) өндөр үзүүлэлт шаардсан байдаг. Бас хүчирхэг антивирусны программууд компьютерт их ачаалал өгдөг болсон. Хамгийн их ачаалал өгдөг антивирусны программ бол AVG2011 Энэ программын хамгийн доод үзүүлэлт CPU 1.6Ghz   512 mb -ийн RAM шаарддаг ба үүнээс доош үзүүлэлттэй компьютерт суулгавал мэдэгдэхүйц гацна.
  3. Таны компьютерийн шуурхай санах ойн багтаамж төв процессорынхоосоо 1 G ба түүнээс их хэмжээний зөрөөтэй. Компьютерын хурданд төв процессорын үзүүлэлт шуурхай санах ойн үзүүлэлт 2 хамгийн их нөлөөлдөг. Хэрэв таны төв процессорын үзүүлэлт шуурхай санах ойн үзүүлэлтээс их, эсвэл эсэргээрээ шуурхай санах ойн үзүүлэлт төв процессорынхоосоо их байх тохиолдолд энэ 2 нэг нэгнийхээ үйлдлийг чирээд удаашруулдлаг. Жишээ нь : 2,66Ghz ийн CPU тэй бол ойролцоогоор 1Gb ийн RAM 512той Display card тавих хэрэгтэй. Ингэвэл таны CPU бүрэн чадлаараа ажиллах болно.
  4. Компьтерийн техник хангамжинд гэмтэл гарсан.---Хэрэв та процессор тоосонд ихээр дарагдсан тохиолдолд хөргөх күүлэрийн эргэлт удааширч төв процессор, тэжээлийн блок  халж үүний улмаас гацдаг. Иймээс процессороо шалгаж тоос шороог нь цэвэрлэх хэрэгтэй.  Шинэ CD-ROM тавьсан, хатуу диск гэмтсэн эсвэл хавтан дээрх элементүүд шатсан бол гацдаг.   Хатуу диск BADSECTOR той болсон тохиолдолд дискийг засах эсвэл солих шаардлагтай.
  5. Процессорынхоо ойролцоо цахилгаан хэрэгсэл байрлуулсан----Процессор дотор асар олон тооны транзистор диод эрэсгүүцэл конденсаторууд байдаг ба эдгээр элементүүд нь өөр өөрийн соронзон оронг үүсгэж байдаг ба процессорын ойролцоо хөгжим, зурагт гэх мэт соронзон долгион үүсгэж байдаг төхөөрөмжүүдийг тавьснаар таны процессор доторх микро элементүүдүүд хэвийн хэмжээнд ажиллах боломжгүй болдог.  
  6. Үйлдлийн системийн хамгийн хэрэгцээтэй файлууд гэмтсэн----Та компьютер оо унтраахдаа эсвэл restart хийхдээ шууд товчлуур дараад механикаар ихээр асааж унтраадаг, эсвэл system32 хавтсан доторхи удирдлагын программууд санаандгүйгээр өөрчилсөн тохиолдолд таны компьютерийн хэвийн ажиллагаа алдагдана.
  7. Вирус хуримтлагдаж программ хангамжийг гэмтээсэн--- Энэ тохиолдолд та хэрэгтэй файлуудаа өөр дискэнд хуулж аваад үйлдлийн системээ дахин суулгах хэрэгтэй.
Дээрх 7-н том шалтгааны улмаас таны компьютер  гацаж байх магадлал өндөр.